Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ "ГЭМТЭЙ Ч ГЭРТЭЭ" ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

2023-09-28

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран "Гэмтэй ч гэртээ" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг урьдчилан сэргийлэх зорилго бүхий төсөл нь зорчих эрхийг нь хязгаарласан ялтнуудыг илүү цар хүрээтэй, технологийн дэвшлийг ашиглан бүрэн хянах боломжийг олгож байгаа юм.
Ингэснээр тухайн зорчих эрхийг нь хязгаарласан ялтнуудыг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%