Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эко хорооллын дулааны шугамыг шинэчилнэ

2023-10-03

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж аймгийн 2023 оны төсөвт зохицуулалт хийлээ.  2023 оны 7 дугаар сард баталсан аймгийн 2023 төсвийн тодотголд  Эко хорооллын дулаан хангамжийн шугам сүлжээг  хэсэгчлэн солих  ажил, 20-р сургуулийн гадна суурилуулсан дулааны узельд барилга барих ажил  туссан. Тухайн хоёр ажилд  тендер зарласан боловч шаардлага хангасан оролцогч байгаагүйгээс дахин тендер зарлах болжээ.  Эдгээр ажлууд нь 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай тул ийнхүү хурлын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Эко хорооллын 113 өрхийн 83 айл өнөөдрийн байдлаар дулаанаа аваагүй бөгөөд ус дулаан дамжуулах төвөөс гарч буй 5 хос шугамыг шинэчилж, дулаанаар хангах боломжтой болно. Уг ажлын тендерийг 2023 оны наймдугаар сард зарласан ч, тендер амжилтгүй болжээ. Сэрүүний улирал эхэлж байгаа учраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уг ажлыг болзошгүй аваарын зардалд шилжүүлэн ажлын 20 хоногт дулааны шугамыг шинэчлэхээр боллоо.  

  20-р сургуулийн  гадна талын дулааны узельд барилга барих ажилд мөн тендер зарласан ч, сонгон шалгаруулалтын ажил амжилтгүй болжээ. Тиймээс цаг хугацааг хэмнэн болзошгүй аваарын зардалд шилжүүлэн  богино хугацаанд ажлыг гүйцэтгүүлэхээр ийнхүү төсөвт зохицуулалт хийн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. Тус сургуулийн гадна металл каркастай, эрдэс хөвөн сендвичэн барилга барихаар төлөвлөж, халуун усны ялтсан бойлерыг узелийн хамт хүчин чадлыг нэмэгдүүлэн шинээр суурилуулах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%