Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-03

Хүүхдийг гэр бүлийн орчинд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг мэдээллийг эцэг эхчүүдэд олгох, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, дулаан уур амьсгал бий болгох, харилцан ойлголцох, гэр бүлийг чадваржуулах зорилгоор 17, 18, 19, 23, 24 дүгээр хороодын 300 гаруй эцэг, эхчүүдэд “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “Аз жаргалтай гэр бүлийн энгийн зарчмууд” сэдвээр Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын арга зүйн төвийн мэргэжилтэн Г.Цолмон нар тус тус сургалт, лекц орж, гэр бүл, хүүхдийн хүмүүжилд гаргадаг нийтлэг алдаа, түүнээс хэрхэн сэргийлж, засах, гэр бүлийн халуун уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх зэрэг чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Мөн сургалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Идэрцагаан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 18 дугаар хорооны Засаг дарга Ч.Ариунчимэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 17 дугаар хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Х.Алтаншагай, Б.Болортунгалаг, Б.Насанбат нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%