Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЖАНГАР ЦАЙНЫ ЗАМ” ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2023-09-30

Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуультай хамтран “Жангар” цайны зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Хуралд Монгол, Орос, БНХАУ гэсэн 3 орны судлаачид оролцож, 26 илтгэл хэлэлцэнэ.
Энэ жилийн хурал Ховдоос Бийскруу жин тээсний 80 жилийн ой, тус жингийн ахлагч Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой давхар болж байгаа болон “ХОВДООС БИЙСК-1943 ОН” (Бэлэглэлийн тэмээн жин) сэдвийн хүрээнд салбар хуралдаан бүхий зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Мөн Монгол улсын томоохон их сургууль, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. Тухайлбал, МУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор А.Алимаа, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн туульч, Соёл судлалын ухааны доктор Э.Баатаржав зэрэг зочид урилгаар оролцож байна.
Гадаадын зочид төлөөлөгчдөөс ОХУ-ын Халимагын БНУ, Алтай улсын Их сургууль, ОХУ-ын В.М. Шукшины нэрэмжит Алтайн Хүмүүнлэг-багшийн улсын их сургууль, ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженер-багшийн сургуулиудын 10 гаруй судлаач, БНХАУ, ШУӨЗО-ы судлаачид оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%