Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Жангар” Цайны зам соёлын өвийн IV наадам болж байна

2023-10-01

Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, патентлуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Жангар” Цайны зам соёлын өвийн IV наадам өргөн дэлгэр болж байна.
Соёлын наадмын хүрээнд:
-Монгол туургатны туулийн наадам,
-“Жангар” тууль хайлах хүндэтгэлийн арга хэмжээ
-“Жангар” цайны зам, олон угсаатны өв соёл эрдэм шинжилгээний IY бага хурал
-Уртын дууны аймгийн уралдаан,
-“Цайны соёл” цай чанах үзүүлбэр, үйлчилгээ
-Монгол нүүдэл өв соёлын үзүүлбэр
-“Тэмээн жин” аялал жуулчлалын үзүүлбэр
-Тарвасын баяр, Намрын ногоон өдрүүд
-Угсаатны цай чанах “Цайны соёл” өртөө
-“Өв соёл” өртөө
-“Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
"ЖАНГАР" цайны замын соёлын өвийн наадам зохион байгуулснаар Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа – 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Инвест Ховд, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Олон үндэстэн ястны өв соёл, урлаг”, “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын орон нутгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад ач холбогдлоо өгнө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%