Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номын сан төсөл

2023-10-09

Номын санд байгаа номын мэдээлллийг орон зайнаас үл хамааран хайж олох боломжоор хангаж, сумын иргэд, багш, уншигчдад номын хүрэлцээг өргөжүүлж, сурагчдад бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын Соёлын төвийн нийтийн номын санд компьютер, номын мэдээллийг цахимд бүртгэх LIB-4U программ, уншигчдад зориулж 26 ширхэг ширээ сандлыг шинээр авч байршууулан номын сангийн үйл ажиллагааг явуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%