Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУЛГАН АЙМГИЙН БУГАТ, ХАНГАЛ, СЭЛЭНГЭ СУМАНД СОНСОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

2023-10-10

     Булган аймгийн Бугат, Хангал, Сэлэнгэ сумын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох ажлыг хийж буй бөгөөд хамгаалалтын бүсэд орсон газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Булган аймгийн ИТХ-тай хамтран Булган аймгийн Бугат суманд 2023 оны 10-р сарын 24-ний өдөр 10:00 цагаас, Сэлэнгэ суманд 10-р  сарын 26-ны өдөр 10:00 цагаас, Хангал суманд 10-р сарын 27-ны өдөр 10:00 цагаас тус тус сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулах тул иргэд та бүхэн хүрэлцэн ирж санал, тайлбараа өгөхийг хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%