Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2023-10-05

Дараах асуудлуудыг авч хэлэлцлээ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван долдугаар хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Даваа гарагт 09:00 цагт товлон хуралдах.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов. Үүнд:
- 2024 оны аймгийн Хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
- Аймгийн 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах тухай
- Аймгийн хэмжээнд 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын санал хэлэлцүүлэх тухай
- Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
- Орон нутгийн зарим өмчийн талаар
- “Сансар” эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд авч ажиллуулах мөн “Сансар” эмнэлгийн ТУЗ-ийг татан буулгах тухай
- Аймгийн ИТХ-аас гарсан зарим журмуудыг өөрчлөх, шинэчлэн батлах тухай
- Хилийн цэргийн 0165, 0285 дугаар ангиудын тусгай хэрэгцээний газрыг өөрчлөх, шинээр авах асуудлын санал хэлэлцүүлэх тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%