Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООДЫН ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2023-10-11

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтэн, албан хаагч нартай хамтран хороодын Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг, гэр бүл хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчдод хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%