Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД, АЖЛЫН АЛБА, ГХУСАЗЗ-ИЙН ГИШҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-10-10

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчлах, иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах, сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга, Хороодын дарга, нарийн бичгийн даргаар ахлуулсан 9 ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд орж ажиллаж байгаа бөгөөд сум орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажил, сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавьсан эсэх, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн, сумдын ИТХ, Зөвлөл, хороодын дотоод үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон бусад үйл ажиллагаатай танилцаж ажиллав.
Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумдад ажиллалаа.
Энэ үеэр тухайн сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%