Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ИТХ-Д “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТ” НЭВТРҮҮЛЭХ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ.

2023-10-10

Төв аймгийн ИТХ-д “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт” нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагааг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулав.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд танхим болон цахим хэлбэрээр стандартын ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар сургалт зохион байгуулж аймгийн ИТХ-ын Ажлын албаны болон хэлтсийн дарга, мэргэжилтэн, 27 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга 90 гаруй хүн хамрагдлаа.
Тус стандартыг нэвтрүүлснээр ИТХ-ын шийдвэр гаргах үйл явц оновчтой болж хяналтын тогтолцоо сайжрах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%