Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-13

Өнөөдөр /2023.10.13/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яам, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс Хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.
Тус сургалтад Хамтарсан багийн гишүүд болох дүүргийн 24 хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, сургуулийн Нийгмийн ажилтан, Цагдаа, Өрхийн эмч нараас бүрдсэн нийт 100 гаруй албан хаагчдыг хамруулсан бөгөөд 7 сэдвийн хүрээнд сургагч багш нараас мэдээлэл зөвлөгөө өгч, Хамтарсан багийн гишүүд өөр хоорондоо тулгамдаж буй асуудлуудын талаар сайн туршлагуудаасаа харилцан солилцлоо.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар тус тус оролцож, гэр бүл, хүүхэд, залуучуудын төлөөх ажилд хүчин чармайлт гарган ажилласан Хамтарсан багийн гишүүд болон албан хаагчдыг шагнан урамшуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%