Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ЭРХ, ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ХОРООНЫ ДАРГА С.БАЯРМААГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛГЭРХААН, БҮРЭН, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-10-10

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчлах, иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах, сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дээрх сумдад ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх, зүй хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд орж ажиллаж байгаа бөгөөд
-Орон нутагт хийгдэж буй цаг үеийн ажлын явц,
-Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц,үр дүнд хяналт тавьсан эсэх, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн,
-Сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж,
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт,
-Сүм хийдийн бүртгэл, судалгаа, хяналт тавьж буй байдал, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа,
-ХАСХОМ-ын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%