Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-10-13

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050”, 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Төв аймаг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө”, “Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө” болон “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн онцлогыг тусгасан “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.
“Нээлттэй Төв аймаг” форумыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ:
Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчлах, Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутагт шилжин ирэгсдийн ажиллаж амьдрах орчин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн талаар онцлолоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%