Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТЫГ ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023-10-14

Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, "Койка" олон улсын байгууллага, "Сонгогчдын боловсрол" төв, аймгийн ИТХ-тай хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгууллаа.
Сургалтаар сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, сонгуульд оролцогч талууд, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгаа, хууль бус сурталчилгааг ялгах, хариуцлагатай сонгогч та сонгуулийн өмнө, өдөр, дараа юу хийх вэ гэх зэрэг мэдлэг мэдээллийг хүргэлээ.
Сургалтыг сургагч багш аймгийн ИТХ-ын Ажлын албаны ХШҮХЭЗХ-ийн дарга А.Батцэцэг, сургагч багш Б.Одончимэг нар заалаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%