Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцууллаа

2023-10-19

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар танилцууллаа. Энэ онд манай аймагт 38.5 тэрбум төгрөгийн 176 ажлыг гүйцэтгэхээр 84 байгууллага шалгарсан аж. Өнөөдрийн байдлаар 115 ажил бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн бол 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 29 ажил, төсвийн тодотголоор төсөв нь батлагдсанаар найман ажлын гүйцэтгэгч шалгарч ажлаа эхлүүлээд байгаа аж. 2023 оны улсын төсвөөр хийгдэж буй шинэ хөрөнгө оруулалтын ажил байхгүй байна. 

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Энэ жил “Уран эгшиг” сургуулийн өргөтгөл, “Ирээдүйн одод” сургуулийн спорт заалны өргөтгөл, Зоорь барих барилга, 30 айлын орон сууц, Зэст багийн спорт заал зэрэг шинээр баригдах  барилгын 5 ажил, засварын 26, инженерийн шугам сүлжээний 14, гэрэлтүүлэг камержуулалтын 27, автозам, явган хүний зам, тохижилт, сайжруулсан зам 35 ажил хийгдэхээр батлагдсан. 

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Даваат багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлахад шинэ технологийн туршилтаас шалтгаалан ажил удаашралтай байгааг холбогдох албаныхан танилцууллаа. Засварын ажлыг энэ сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж, ажил эрчимжүүлэх зорилгоор хүн, хүч нэмэх үүрэг даалгавар өгсөн ч технологийн  ажлын дараалалд хугацаа шаардлагатай байгаа аж. Бетоны бэхжилт багадаа 14 хоног байлгасны дараа дараагийн шатны ажлыг хийх шаардлагатай байгаа учраас удаашралтай байгаа юм. 

<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Мөн энэ жил Зэст, Хүрэнбулаг, Уранбулаг, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 299м дугуйн зам тавих бөгөөд гүйцэтгэл 45 хувь, зориулалтын будаг будах, тэмдэг тэмдэглэгээ, трасс өөрчлөх ажлууд хийгдэхээр хүлээгдэж байна. Уг ажлыг “Хөх тавилан” ХХК гүйцэтгэж буй  бөгөөд ажил эхлэх зөвшөөрлөө зургаадугаар сарын 16-нд авсан  ч зураг, төсөв гүйцэтгэсэн болон тендерт шалгарсан компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримттай холбоотойгоор хоёр орчим сар хойшлогджээ.

Зөвлөлийн гишүүдээс энэ онд хийгдэж буй ажлуудыг сурталчлах,  авто болон явган замын ажлуудад хяналтыг сайжруулах, хийгдэж буй ажлын материалын чанарт анхаарах, шаардлагатай байгааг хэллээ. Ажлын уялдаа холбоо муу, хяналтын инженерүүдийн ажлын ачааллыг бууруулах эсвэл орон тоог нэмэх, төлөвлөлтөө сайжруулах, шаардлагатай шийдвэрүүдийг хурдан хугацаанд гаргаж, стандарт, дүрэм, журмын дагуу ажиллах зэрэг олон саналуудыг илэрхийллээ. Зөвлөлийн хурлаас төлөвлөлт, хяналт, гүйцэтгэл хариуцсан байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг даалгавар өгөгдөх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%