Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ЦАХИЛГААНЫ ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЛЭЭ

2023-10-17

Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хот, суурины ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ашиглалтын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 71,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын Буурал 1 дүгээр багийн усны эх үүсвэрийн цахилгааны шугамын 37ш модон тулгуурыг бетон шонгоор сольж шинэчлэх ажил хийгдлээ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%