Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДЭЛХИЙН “АЛТАРГАНА 2024” ОЛОН УЛСЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2023-11-03

Буриад зон олны уламжлалт ёс заншлыг сэргээн хөгжүүлэх олон улсын хамтын үйл ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор“Алтаргана 2024” их наадмыг зохион байгуулах хорооны Анхдугаар олон улсын хуралдааныг Хутаг-Өндөр суманд зохион байгуулж байна.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, “Алтаргана-2024” наадмыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчид болон бусад аймаг орон нутгийн зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.
Анхдугаар хуралдаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Буриад улсын Соёлын сайд Соелма Баяртуевна,Буриад улсаас Монгол улстай харилцах сайд Чирипов Даба Жалсан Шагживевич,Буриад улсын спорт, залуучуудын бодлогын орлогч сайд Биликтуев Эрдэм Дашидоржиевич,Иволгын районы Засаг дарга Емонаков Николай Владимирович, Закаменск районы Засаг дарга Гонжитов Сергей Валерьевич болон ОХУ-ын Өвөр Байгалийн Хязгаараас ирсэн зочид төлөөлөгчид, Монгол орны зарим аймаг орон нутагт амьдардаг буриад зон олны төлөөлөл оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%