Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ДАРХАН МИНИЙ ХОТ-2023” СПОРТЫН НААДАМД ХОНГОР СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-11-02

Дархан-Уул аймгийн ИТХ, Шарын гол сумын ИТХ хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дархан-Миний хот 2022” спортын наадмыг өнгөрсөн амралтын өдөр /2023.11.05/ Орхон суманд зохион байгуулж байна.
Дархан-Уул аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 141 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал, аймгийн ИТХ-ын Ажлын алба тус бүр баг бүрдүүлж, гар бөмбөг, сагсан бөмбөг 3x3, дартс, олс таталт, даам, хөзөр гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдлөө.
1. Гар бөмбөгт -1-р байр
2. Сагсан бөмбөг - 2-р байр
3. Олс таталт -2 -а байр
4. Даам - 2-р байр
5. Хөзөр - 3-р байр багийн нийлбэр дүнгээр Хонгор сумын ИТХ тэргүүн байр эзэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%