Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-11-06

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тайлбарлан таниулах сургалт, уулзалтыг аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-тай хамтран Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байна.
Сургалт уулзалтаар байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвээр батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулагдана.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нээж Сонгуулийн хорооны ажлын албаны ахлах референт Т.Гүенбаатар, мэргэжилтэн Г.Ариунболд нар арга зүйгээр хангаж ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%