Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2023-11-06

       Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр улирлын амралт эхэлж энэ хугацаанд сургуулиудын багш, удирдлагууд мэргэшлийн сургалт, зөвлөгөөнд хамрагдаж байгаа юм.

     Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн Сургалтын менежерүүд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас явуулж буй сургалтад хамрагдах үеэрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзах хүсэлт гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өнөөдөр /2023.11.06/ ЕБС-уудын Сургалтын менежерүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр багш ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний талаар болон орон нутагт ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар санал хэлж ярилцлаа. Мөн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиудын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуулийн 824 бүлэгт 21953 сурагч суралцаж, 1134 үндсэн багш ажиллаж, суурь боловсролын хамран сургалт өнгөрсөн жил /87.5/-ийнхтэй харьцуулахад 3.5 хувиар ахиж, 91.0%-д хүрсэн үзүүлэлттэй байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%