Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023-11-06

Манхан сум нь зургаан багтай, 4347 хүн ам, 1057 өрхтэйгөөс 647 нь малчин өрх амьдарч байна. Тус сумын ИТХ, ЗДТГ, холбогдох салбарын байгууллагуудтай хамтран Манхан суманд “Мал эмнэлгийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жил, малчдын зөвлөгөөн”-ийг (2023.11.06) өнөөдөр зохион байгууллаа.
Малчдын зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ, бодлого шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Цаашид малчид:
🐑Мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарах,
🐑Байгаль, цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох
🐑Малын тоо толгойг тодорхой түвшинд барих
🐑Малын үүлдэр, таваарлаг шинж чанарыг хэрхэн нэмэгдүүлэх
🐑Бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулж, тооноос илүү чанарт анхаарах цаг болсон зэрэг тодорхой асуудлуудаар шийдэл, гарцыг хэлэлцэж байна.
Малчдад төр засгийн мэдээллийг хүргэх, мал аж ахуйн бодлогыг сум орон нутагтаа хэрхэн зохион байгуулах талаар малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох, үүн дээрээ тулгуурлан Манхан сумынхаа цаашдын бодлогод тусгах зорилготой энэ удаагийн “Малчдын зөвлөгөөн”-д 350 гаруй малчин оролцож байна.
Зөвлөгөөний үеэр:
✅Малын тоо толгойн албан татварыг бүрдүүлэх
✅Эрт илрүүлгийн хамрагдалтыг сайжруулах
✅Газар хүссэн өргөдөл шийдвэрлэх
✅Тоон гарын үсэг олгох зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%