Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН АНХНЫ ДАРГА Д.ХИЗАТЫН НЭРЭМЖИТ СТАНДАРТЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ ТАНХИМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-11-06

Энэ жил Монгол Улсад Стандартчилал, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй шуурхай, нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэд олон нийтэд стандартын талаар ойлголт өгөх зорилгоор энэхүү танхимыг нээжээ.
Энэхүү танхимын тохижуулалтын ажлыг хэлтсийн анхны дарга Д.Хизат агсны үр хүүхэд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр хийжээ.
Нээлтийн үйлж ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Бахытгүл, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон Д.Хизат агсны үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт ажиллаж байсан үе үе ажилчид, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%