Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2023-11-07

Өнөөдөр /2023.11.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.
Хуралд Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Идэрцагаан цахимаар, гишүүн, Төлөөлөгч Б.Болортунгалаг, Д.Уянга, Б.Батхуяг, Ч.Мягмарсүрэн нар танхимаар оролцлоо.
Хурлын ирц 71,4 хувьтай.
Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Иргэдэд хог хаягдлыг ангилан хаях соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах
- Дүүргийн харьяат Ерөнхий боловсролын сургуулиудад “Эко бүлгэм” байгуулах зэрэг болно.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%