Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-08

Сүм, хийд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага түүний дэргэдэх дотуур байруудад амьдарч буй хүүхдийн эрх, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, дүн шинжилгээ хийж эрсдэлийн түвшин тогтоох, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг аймгийн хэмжээний төрийн бус байгууллагуудад 2023 оны 09 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлын хэсэг өнөөдөр тус Сүм, хийд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага түүний дэргэдэх дотуур байрны багш, ажилтнуудад нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%