Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АХЛАГЧИЙН ӨДӨР"-ИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

2023-11-09

Ахлагчийн алба нь 1930-аад оны үед нийт цэргийн дунд суртал ухуулга сайтар хийж, цэргийн албанд үлдэх хүсэлтэй хүмүүсийг бага мэргэжилтнээр улирсан цэргийн алба хаагч болгон ажиллуулдаг байсан.
Ардын сайд нарын зөвлөлийн 1942 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн ба Дотоод явдлын яамны харьяа хязгаарын цэргийн жинхэнэ жагсаалын дарга нарт бага түрүүч, дэд түрүүч,түрүүч, ахлагч хэмээх алдар цолыг олгохоор тогтоож байсан ба алдар цолтой алба хаагчдыг улирсан цэргийн алба хаагч гэж нэрлэж байсан. 1991 онд бага дарга нарыг дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч гэсэн цолны гурван ангилалтай болгож, алба хаасан жил, ажлын үр дүнгээр нь тооцон олгож эхэлсэн бөгөөд улирсан цэргийн алба хаагч гэж нэрлэхээ больж, байнгын бүрэлдэхүүний эгнээнд багтаж, ахлагчийн алба үүсэн түүхтэй ба Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр болж олон чухал асуудал хэлэлцсэний нэг нь жил бүрийн 11 дүгээр сарын 9-ний өдрийг "Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын Штабын дарга хурандаа Ц.Буянтогтох нар оролцлоо.
Зэвсэгт хүчний нийт ахлагчийн бүрэлдэхүүн, Даян дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч нартаа, өдөр, шөнийн бүхий л ээлжинд тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэн зүтгэж буй ахлагчийн албаны нийт алба хаагчдадаа "Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-ийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ
👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️👩‍✈️

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%