Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЯПОНЫ УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

2023-11-08

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын урилгаар Япон улсын Яйзү хотын төлөөлөгчид манай улсад айлчиллаа.
Чингэлтэй дүүрэг нь Япон Улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2018 оноос хойш найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Засаг дарга Накано Хиромичи, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ишихара Такахиро, Нарийн бичгийн хэлтсийн дарга Сүзүки Акира, Эдийн засгийн газрын дарга Ямашита Ацүши, Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар манай улсад хүрэлцэн ирсэн юм. Энэ сарын 5-ны өдрөөс 10-ны өдрүүдэд болж буй тус айлчлалаар Биеийн тамир, спортын Улсын хороотой нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Түүнчлэн төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, дүүргийн удирдлагуудтай уулзан, эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон ажиллах хүчин илгээх талаар санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Яйзү хотын төлөөлөгчид дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%