Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ЗУУНМОДЧУУД” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2023-11-06

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв” хамтран “Эрүүл шүд-Эрүүл Зуунмодчууд” аяныг эхлүүллээ. Тус аяны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Аяны хүрээнд нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, хиймэл шүдний хэв авах /бэлэн болсон шүдийг Шүд, эрүү нүүрний төвөөс очиж авах/, эрүү нүүрний гажиг заслын эмчийн үзлэг, рентген оношилгоо, шүд ломбодох, шүд авах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Үзлэг, оношилгоо, эмчилгээ энэ сарын 05-ны өдрийг дуустал /амралтын өдрүүдэд/ үргэлжлэх бөгөөд иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгал сүүлийн таван жил төлсөн байх, 2023 онд гурван шүдэнд даатгалаар эмчилгээ хийлгээгүй байх шаардлагатай. Дашрамд дурдахад Төв аймгийн “Шүд угаалтын аварга шалгаруулах олимпиад”-ыг анх удаа 2023.11.06-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%