Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД ХИМИЙН БОДИС ХЭРЭГЛЭЭГҮЙ RUF ШАХМАЛ ТҮЛШИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-11-06

Зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын эхний үе шат болох ОХУ-ын Эрхүү мужид үйлдвэрлэсэн модны шахмал түлшийг танилцуулах уулзалт боллоо. Эрхүү мужийн Братск хотод үйлдвэрлэдэг RUF шахмал түлш нь шилмүүст модны үртсийг өндөр технологийн тусламжтайгаар шахан гаргаж авсан бүтээгдэхүүн аж. Химийн бодис ашиглаагүй уг шахмал түлшний найрлагад нягт чигжин шахсан нарс, шинэс модны үртэс орсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, тааламжгүй үнэр гаргадаггүй, оч үсэрдэггүй, утаа, хөө тортог, угаарын газ болон эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаггүйгээрээ түлээний мод, нүүрснээс ашигтай. Нэг тонн түлшийг 1 дөрвөлжин метр талбайд хадгалах боломжтой ба маш бага зай эзэлдэг, хог хаягдал, үнс үүсгэхгүй, дулаан ялгаруулалт хамгийн багадаа 4600 ккал зэрэг олон давуу талыг дурдсан. Хамгийн гол нь үнийн хувьд боломжийн, эрүүл мэндэд хор нөлөөгүй, Монгол улсад мөрдөгддөг чанарын стандарт хангасан бүтээгдэхүүн гэдгийг албаныхан онцоллоо. Уулзалтын үеэр манайд өргөн хэрэглэгддэг зууханд шатааж, туршилт хийсэн юм

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%