Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-07

Аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан аймагтаа анх удаа Ерөнхий боловсролын сургуулиудын залуу багш нарын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинээр байгууллаа. Чуулга уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Нарантуяа, Залуучуудын хөгжлийн төвийн дарга Ц.Лхагва-Орлом, аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Г.Тэмүүжин нар оролцож, боловсролын салбарт баримталж буй бодлого хөтөлбөр, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, залуу багш нарын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн Гэрэлт ирээдүй сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.Ану-Үжин "Сэтгэл зүйн дархлаа, сэтгэл зүйн боловсрол"-ын талаар сонирхолтой итгэл танилцууллаа. Энэхүү чуулгад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 28 сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн төлөөлөл, залуу багш нар маань идэвх санаачлагатай оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд аймгийн удирдлагуудад санал хүсэлтээ илэрхийллээ. Аймгийн Боловсролын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүнээр "Хүмүүн" цогцолбор дунд сургуулийн Англи хэлний багш Н.Болорчимэг, дэд тэргүүнээр Зуунмод 5-р сургуулийн биеийн тамирын багш А.Басхүү, нарийн бичгийн даргаар БШУГ-ын мэргэжилтэн Б.Анударь, 6 бүсээс тэргүүлэгч гишүүд тус тус сонгогдлоо. Залуу багш нараас гарсан санал хүсэлтийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, цаашид Сургалтын өмнөх боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургуулийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдээр хүрээгээ тэлэхээр тогтлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%