Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ГУРВАН СУРГУУЛИЙН 160 СУРАГЧ ӨРСӨЛДЛӨӨ

2023-11-07

“Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” аяны хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг анх удаа зохион байгуулж байна. Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд Зуунмод хотын гурван сургуулийн 4-7 дугаар ангийн 20 багийн 160 сурагч оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдөж байна. Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг Тайвань улсаас туршлага судлан өнгөрсөн жилээс Монгол улсад туршиж байгаа бөгөөд тэмцээнд оролцсон сурагчид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ үе тэнгийн найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах замаар шүдээ зөв угаах аргын талаар заах сургагч багшаар ажиллах юм. Хэдийгээр богино хугацаанд тэмцээндээ бэлтгэсэн ч оролцогч хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэнд эрс сайжирсан үр дүн үзүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ирэх жилээс аймгийн хэмжээнд бүх сумдыг хамруулан зохион байгуулах, цаашлаад жил бүр уламжлал болгох талаар зохион байгуулагчид онцоллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%