Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУУНМОД ХОТЫН 5 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ Ц.АМИН-ЭРДЭНЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧЭЭ

2023-11-08

“Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” аяны хүрээнд зохион байгуулсан "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ий шилдгүүд тодорлоо. 1 дүгээр байр: Хүмүүн цогцолбор дунд сургуулийн Н.Болорчимэг багштай 7г ангийн “The tooth fairy” баг шалгарч өргөмжлөл, алтан медаль, 1.000.000 төгрөг 2 дугаар байр: 5-р сургуулийн Г.Ганцэцэг багштай 5б ангийн “Хамтдаа хичээе” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 800.000 3 дугаар байр: 5-р сургуулийн Б.Солонго багштай 7а ангийн “Royal smile” баг шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 600.000 төгрөгийн эзэд боллоо. Тэмцээний “Шилдэг эрэгтэй сурагч”-аар Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 7г ангийн сурагч Г.Цэнгэлбаяр шалгарч цом, 100.000 төгрөг, “Шилдэг эмэгтэй сурагч”-аар 5-р сургуулийн 5б ангийн сурагч Ц.Амин-Эрдэнэ шалгарч цом, 100.000 төгрөгөөр шагнагдлаа. Сурагч Ц.Амин-Эрдэнийн хувьд Монгол Улсад зохион байгуулагдсан Шүдний аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэхь хамгийн өндөр оноог авсан энэхүү тэмцээний онцлох агшин байсан юм. Мөн тэмцээнд оролцсон 20 багш, 160 хүүхдэд Аймгийн ЗДТГ, ЭМГ, Дэлхийн зөн Төв ОНХ-өөс гарын бэлэг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%