Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-18

Тус аймгийн Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Ногоон гэрэл-Цагаан шугам 2023" тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн долоо нь сургуулийн 98 сурагчид оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн” байрыг Өлгий сумын 7 дугаар сургууль, “Дэд” байрыг Өлгий сумын 4 дүгээр сургууль, “Гутгаар” байрыг Өлгий сумын Зайд сургууль, “Тусгай” байрт Өлгий сумын 6,10 дугаар, Шилдэг үзүүлбэртэй 1 дүгээр, мөн Бугат сумын сургуулийн баг тамирчид тус тус шалгаран цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, тэмцээнд оролцсон 98 сурагчийг ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%