Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НЭЭЛТТЭЙ БАЯН-ӨЛГИЙ-2023” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА, УУЛЗАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-11-24

“Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ буюу нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн Газар, Яам агентлагуудын төлөөллүүд, аймаг, сумдын удирдлагууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, иргэд, Аж ахуйн нэгж байгууллагууд, Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна.
“Нээлттэй Баян-Өлгий -2023” эдийн засгийн чуулга уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний мэндчилгээг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпихар танилцуулав.
“Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг аймгийн Засаг дарга А.Камелият танилцууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%