Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2023-11-23

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар өнөөдөр аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнд өргөн мэдүүллээ.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн 2024 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг танилцуулж ажиллалаа.
Аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 5 дугаар Хурлаар хэлэлцүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанд өргөн мэдүүлэх юм.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII Хуралдааны товыг өнөөдрийн Зөвлөлийн Хурлаас тогтоох бөгөөд тус Хуралдаанаар “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэх юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%