Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-27

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар улс байгуулагдсан түүхэн ойн өдөртөө 16 нас хүрсэн иргэддээ хүндэтгэл үзүүлэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгдөг түүхэн уламжлалтай
🇲🇳Өнөөдөр иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж Жаргалант сумын 16 нас хүрсэн 43 залуус ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨН-МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа.
🇲🇳Хүүхдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, түүх соёл, зан заншлаараа бахархах, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, шударга ёсны үзэл хандлага тогтооход тус арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%