Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 20 дугаар хуралдаан хуралдлаа

2023-09-25

Хэлэлцсэн асуудал:
1. 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сонсох, 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хэлэлцэн батлах тухай
2. 2023 оны мод бэлтгэлийн гүйцэтгэлийг сонсох тухай
3. Байгалийн нөөцийн хамтын менежментийн зөвлөл байгуулах тухай
4. Сум орон нутгийн цаг үеийн байдлын талаар мэдээлэл сонсох тухай
5. ИТХ-ын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай асуудлууд
✅️2023 онд өмчлөлөөр 23, эзэмшлээр 30 нийт 53 газар төлөвлөгдсөнөөс өмчлөлөөр 19, эзэмшлээр 25, нийт 44 газар олгогдож төлөвлөгөөний хэрэгжилт 83%-тай байна.
✅️2024 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 51 газарт шинээр өмчлүүлэх газрыг төлөвлөн, үүнээс "Нээлттэй Батширээт" хөтөлбөрийн хүрээнд гаднаас ирж буй боловсон хүчнийг дэмжих зорилготой 10 газрыг тусад нь төлөвлөн баталсан.
✅️2023 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл 10%-тай, маш хангалтгүй явж байна гэж дүгнэн мод бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Г. Гансүх, СДОА-ийн дарга Ч.Ундармаа нарт үүрэг өгч, мод бэлтгэлийн талаар ААН, байгууллага, нөхөрлөл, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан сонсох ажиллагааг 10 дугаар сарын 15-ны дотор
зохион байгуулж ажиллахыг ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороонд даалгав
✅️Мөн сум орон нутгийн цаг үеийн байдал өвөлжилтийн бэлтгэл ажил, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээний талаар сонсон ажил, арга хэмжээ маш хангалтгүй явж байна гэж дүгнэн, иргэдээс гарсан санал дүгнэлтүүдийг ажил хэрэг болгох, төсөл арга хэмжээний тендерийн үйл ажиллагааг эрчимжүүлэн цаг хугацаандаа хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож, тендерийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцтай 11 сарын 01-ний дотор танилцаж шахаж ажиллахыг ИТХ-ын дэргэдэх Дэд бүтэц, төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороонд даалгасан.
✅️Байгалийн нөөцийн хамтын менежментийн зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
Зөвлөлийн дарга:
Г.Гансүх – Сумын Засаг дарга,
Нарийн бичиг:
Б.Уранбилэг – ОУСГЗ-ны мэргэжилтэн, Гишүүд:
Ч.Ундармаа – СДОА-ийн дарга, Б.Мөнх-Очир – БОХ-ын улсын байцаагч, Д.Батчимэг – Газрын даамал,
Д.Хонгорзул – Онон багийн Засаг дарга, В.Чулуун – Барх багийн Засаг дарга, Л.Мөнхчулуун – Хурх багийн Засаг дарга, Б.Бадамгарав – Норовлин багийн Засаг дарга,
Ц.Баярсайхан – Бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн,
Б.Алтангэрэл – Байгалийн нөөцийн хамтын менежментийн төслийн орон нутгийн зохицуулагч

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%