Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Төлөөлөгчийн өдөр" зорилтот арга хэмжээний хүрээнд

2023-11-11

Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг аялах хүрээнд Дэ Нэйче Консерванси (The Nature Conservancy-TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар
"Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал" (НИМБХ) төслөөс "НӨХӨРЛӨЛ ХӨГЖИЛ-НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ 2023" наадмыг 10 сарын 10,11-ний өдрүүдэд сумын ИТХ, ЗДТГ, СДОА, Соёлын төвтэй хамтран амжилттай зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд нийт 11 нөхөрлөлийн 150 гаруй иргэд, малчид оролцон, нөхөрлөлүүдийн дунд "Асуудал-шийдэл" хэлэлцүүлэг хийн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сумын иргэдэд үйл ажиллагааг сурталчлан мэдээлэл солилцож, шилдгүүдийг шалгаруулсан

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%