Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ажиллаж байна.
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ЕБС-ийн 5-9-р ангийн 197 сурагчийг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох тухай, гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг "Нэг өгнөөр харилцъя, хандъя, ярилцъя" нөлөөллийн аян болон бусад бусад сургалтыг зохион байгууллаа. Мөн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сумын ИТХ-ын Ажлын албанаас сурагчдад парламентийн боловсрол олгох зорилгоор Анхдугаар үндсэн хууль батлагдсан түүхэн дурдатгал, Төрийн бэлгэ тэмдэг, шинэ Үндсэн хууль, Нутгийн өөрөө удирдах байгууллага, УИХ-ын үйл ажиллагааг танилцуулах сургалтуудыг зохион байгууллаа.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52