Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2023-12-02

ИТХ-ын XIV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болно.
Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хороодын хурлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хороо, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн хөгжлийн хороод хуралдав. Хороодын хурлаар:
1. Дөргөн сумын Бөхөн, Дуут сумын Тэрэгт уул - Битүүт алаг бодончийн газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд оруулах тухай
2. Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Дээрх хэлэлцсэн асуудлуудтай холбоотой хороодын дүгнэлт гарч аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаар хэлэлцүүлэх саналыг дэмжлээ.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%