Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин Магсар Хурцын Дугаржавын нэрэмжит "Урлагийн бага наадам" 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2023-12-03

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин Магсар Хурцын Дугаржавын нэрэмжит "Урлагийн бага наадам" 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Иргэд, ААНэгжүүд, Албан байгууллага ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд нутгийн өв соёлыг судлан сурталчлах, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн нуугдмал авьяас чадварыг нээн илрүүлэх, соёлын биет бус өвийг таниулахад оршино.  Уг арга хэмжээг Мөнххаан сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгууллаа. Урлагийн бага наадамд ЗДТГазар, ЭМТөв, Ахмадын хороо оролцсоноос ЗДТГ-ын хамт олон багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%