Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН XIV ХУРАЛДААН БОЛЛОО

2023-12-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаан өнөөдөр (2023.12.04) Нутгийн удирдлагын ордны Хуралдааны танхимд төлөөлөгчдийн 82.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар:
✅ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
✅Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
✅Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай
✅Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай
✅Аймгийн 2024 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай
✅Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөний тухай
✅Дөргөн сумын Бөхөн, Дуут сумын Тэрэгт уул-Битүүт алаг бодончийн газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд оруулах тухай,
✅Төрийн дээд шагналд уламжлах тухай хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%