Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

2023-12-05

Өнөөдөр /2023.12.05/ “Олон Улсын сайн дурынхны өдөр”-ийг тохиолдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн гишүүн, сайн дурын идэвхтнээр элсэж, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд олон жил бодитой хувь нэмэр оруулсан иргэд, ажилчид, сайн дурын идэвхтэн, гишүүдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн шагналаар шагнаж, урамшууллаа.
Шагналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулан өгч, хийсэн сайн үйлс бүхэн нь мянга, түм болон дэлгэрэхийг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%