Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023-12-05

 
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-наас эхлэн 8 дугаар сарыг дуустал зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд өрнүүлсэн юм.
Өнгөрсөн онуудад "Яараад яахав дээ", "Ирээдүйгээ хамгаалъя", "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Энэ удаагийн "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" аянд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тэргүүн байр эзэлж, “Талархал”-ыг Зөвлөлийн дарга Б. Мөнхбат гардан авлаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%