Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРХОН АЙМГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2023-12-04

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт,  Газрын харилцааны талаар 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах, аймгийн 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, аймгийн 2024 оны төсөв батлах, орлогод нийцсэн орон сууцны журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт 89.9%-тай байна

Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд найман бүлэг, найман зорилго, 33 зорилт, 164 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилт 89.9%-тай байгааг хурлын хуралдаанд танилцууллаа.  

Үндсэн чиглэлийн хүрээнд

2021-2023 онд Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл, Яргуйт, Чандмань багийн цэцэрлэгийн  барилга ашиглалтад орж, төрийн 32, төрийн бус 6 нийт 38 цэцэрлэгт 9192 хүүхэд сургалтад хамрагдаж, хамран сургалт 93.3% байгаа нь өмнөх оноос 1.1%-аар өсжээ.

Аймгийн хэмжээнд нийт 533,717 үзлэг хийгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 184,182 буюу 34.5 хувь нь хамрагджээ. Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт 73% болж өмнөх оны мөн үеэс 41.6%-аар нэмэгдсэн байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт нийт хүн амын 39.2 хувь нь хамрагдаж, 26858 хүнд зөвлөгөө өгч,  2846 хүнийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын  хяналтад, 6841 хүнийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний  төвийн тоног төхөөрөмжийн хангалтын хувь 92.5%, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн хангалт 96%-тай байна.

“Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ” хайртай хөтөлбөрийн "Гарааны бизнес-2022" арга хэмжээгээр ажлын байр нэмэгдүүлэх, инновацын болон гарааны бизнесийг дэмжих зорилгоор 65 иргэнд 540,0 сая төгрөгийн зээл олгож, нийт 200 ажлын байр хадгалагдаж, шинээр 50 ажлын байр нэмэгдсэн байна. 

Аймгийн ИТХ-ын 2021 оны 20 дугаар тогтоолоор "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийг батлуулж, одоогийн байдлаар 10 арга хэмжээ буюу 58.9 хувь нь бүрэн хэрэгжиж дууссан. Смарт Эрдэнэт платформ, аймаг болон сумдын веб сайт, газарзүйн мэдээллийн систем, эмнэлгийн түргэний үйлчилгээнд ухаалаг таблет, багийн төвүүдэд ухаалаг төхөөрөмж, шилэн кабелийн хайгуул, Цахим Эрдэнэт сервер, хөдөлгөөнт холбоо, гадаад гарц, мэдээллийн аудит, дугаар илрүүлэгчтэй камер байна. Санхүүжилтэд 1.37 тэрбум төгрөг зарцуулж, 62.5 хувь нь программ хангамж, 25.5 хувь нь тоног төхөөрөмж, 12 хувь нь ажил үйлчилгээний төлбөр байна. Төслийн нэгж, мэдээлэл сурталчилгаа, Ухаалаг байгууллага аян өрнүүлэх гэсэн 3 арга хэмжээ үргэлжлэн бизнес хөгжүүлэлт хийгдэж байгаа ба 2023 онд тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд 227.0 сая төгрөг зарцуулжээ. 2024 онд шинээр Эрчим хүчний Скада систем, явган хүний ухаалаг гарц, камерын ухаалаг хяналтын систем, Нийтийн тээврийн цахим системд холбох ажлуудыг хийх аж.  "Цахим Эрдэнэт-1" хөтөлбөрийн хэрэгжилт 76.4%-тай байна зэргийг хурлын хуралдаанд танилцууллаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  91,1 хувьтай дүгнэлээ

Аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийг  хэлэлцэн хэрэгжилт 91,1 хувьтай  гэж дүгнэлээ. 

          Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг гурван үндсэн бодлогын хүрээнд  найман бүлэг, 124 зорилт, 251 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.   
          Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн хэмжээнд “Цахим Эрдэнэт-1”, “Эх хэл-Эрдэнэт”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” “Өвлийн спортыг хөгжүүлэх”, “”Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр”  зэрэг 20 гаруй хөтөлбөрүүдийг батлуулан ажиллаж байна.  Энэ онд эрүүл мэндийн салбарт нийт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьд хүрэв. Түүнчлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээ, дурангийн тасаг, тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх оношлох үйлчилгээг нэвтрүүлснээр III шатлалын эмнэлэг рүү зорчих иргэдийн тоо буурсан байна.

             Орон нутгийн төсвийн нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хот тохижуулах газрын парк шинэчлэлтийг хийж, улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст багийн цогцолбор төвийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан Смарт Эрдэнэт платформ байгуулах ажлыг дуусган хэрэглээний туршилтын шатанд ажиллаж эхэлсэн зэрэг үр хэрэгжилтийг тайланг хурдын хуралдаанд танилцуулж, Төлөөлөгчдийн олонхын саналаар 91.1%-тай гэж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дүгнэлээ. Орхон аймгийн 2024 оны төсвийн баталлаа

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар аймгийн 2024 оны төсвийг баталлаа. 2024 оны төсвийн орлогыг 392.1 тэрбумаар төлөвлөсөн бөгөөд үүний 19.7 тэрбум төгрөг нь өмнөх оны шилжих үлдэгдэл, 179.6 тэрбум нь улсын төсөвт төвлөрүүлэх орлого, 2.9 тэрбум нь зээлийн эргэн төлөлт юм.

2024 онд Байгаль хамгаалах сан, Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар урьд оны шилжих үлдэгдэлтэй нийлээд 135,7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил Орхон аймагт хийгдэнэ.

Тодруулбал,

Авто замын шинэчлэлд 50 тэрбум

Камержуулалт 4 тэрбум

Гэрэлтүүлэг 2 тэрбум

Эрүүл мэндийн салбарт 2,5 тэрбум

Боловсролын салбарт 6,4 тэрбум

Дэд бүтэц буюу цахилгааны хүчдэл нэмэгдүүлэх болон инженерийн шугам сүлжээний засварт 3,0 тэрбум төгрөгийг зарцуулна.

Ирэх онд орон нутгийн нэмэгдлийг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдад 40%, төрийн захиргааны албан хаагчдад 60%-аар тооцож олгохоор төсөвт тусгалаа.

Мөн улсын төсвийн 88 байгууллагын 1640 албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох бөгөөд үүнд 7,9 тэрбум төгрөгийг зарцуулна.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой УИХ, ЗГ болон салбарын яамны шийдвэр гарсны дараа орон нутагт тус хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох зардлын нормативыг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо.

Тодруулбал, санхүүжилт нэмэгдээгүй тохиолдолд Орхон аймаг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрээр орон нутагт буюу Орхон аймагт "Үдийн цай" хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох зардлын нормативыг нэмэгдүүлнэ гэж санал гарган хуралдааны тэмдэглэлд тусгалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%