Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА”

2023-12-06

✅Дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” сэдэвт сургалт зохион байгуулагдав. Тус сургалтанд төрийн байгууллагын ажилтан албан хаагчид болон хорооны иргэд болох нийт 40 иргэн хамрагдсан.
✅Сургалтыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга П.Нарантуяа нээж үг хэлэв.Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, оюуны өндөр чадамжтай, ямар ч төрлийн хөдөлмөрийг эрхлэх чадвартай, энгийн иргэдтэй ижил түвшний хүмүүс байдгийг онцлон хэлсэн. Түүнчлэн дүүргийн иргэдийн хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байдаг ба та бүхэнд тулгамдаж буй асуудал, нэн шаардлагатай ажлын талаарх мэдээллийг өгч байдаг. ИТХ-ын Төлөөлөгчид маань энэ талын асуудлыг дуу нэгтэйгээр дэмжиж, хамтран ажиллаж ирсэн цаашдаа ч бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн.
✅Сургалтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын хяналтын байцаагч Ч.Дэнсмаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт” сэдвээр эхлүүлж, Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн салааны захирагч Э.Баасанжав “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр, “Уламжлалт анагаах ухааны чиглэл, томуугаас сэргийлэх” талаар Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны их эмч Ж.Энх-Уянга нар мэдээлэл хийсэн. Сургалтанд оролцогчид асуулт хариултын хэлбэрээр харилцан санал солилцлоо. Мөн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг цаасан хэлбэрээр авч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%