Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2023-12-04

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаан 81,5 хувийн ирцтэйгээр "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн хурлын танхимд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 22 минутад эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1. Аймгийн ИТХ-ын даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийн талаар
3. 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцүүлэн батлуулах тухай
4. Шинэ сургууль, цэцэрлэг байгуулах тухай
5. Цахилгаан шугам сүлжээний газрын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
6. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
7. 2024 онд ойгоос бэлтгэх түлээний модны дээд хязгаар тогтоох тухай
8. "Суат" ХХК-ний ажилтнуудын цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоох тухай
Хуралдаанд аймгийн ЗДТГ, Байгууллага, агентлагийн дарга, сумын ИТХ, Засаг дарга нар оролцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%