Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📚📚📚ТА БҮХЭНДЭЭ “АРХИВЧДЫН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.👏👏👏

2023-12-06

🇲🇳Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа салбарын нийт ажилтнууддаа Монголын орчин цагийн архивын байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе👏👏👏
Амьдрал ус мэт урсан өнгөрхөд
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ
✅ "Салхи мэт урсан өнгөрөх өдөр өдрийн үйл хэрэг сайнтай муутайгаа архивт л үлдэж ирээдүйд хүрдэг"
✅"Сайн нь арвидан зузаарч, саар нь арилан гээгдэх болтугай"
МУ-ын ЗГ-ын тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 05-ныг “Архивчдын өдөр” хэмээн нэрлэжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%