Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023 оны төсөвт тусгагдсан 30 км замыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад улсын комисс хүлээж авлаа

2023-12-08

"НУТГИЙН ХИШИГ" хөтөлбөрийн нэг  "НУТГИЙН ЗАМ" төсөл амжилттай хэрэгжиж 2023 оны төсөвт тусгагдсан 30 км замыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад улсын комисс хүлээж авлаа. Сэврэй Ноён сумдуудын  нутгаар дайран өнгөрч буй  замд инженер техникийн ажилтан 37, механизмын оператор 53, жолооч 54, туслах ажилтан 39, нийт 192 ажилтан 6 сарын хугацаанд ажилласан.  Зам нь 30 км урттай, 8 метр өргөн, хөвөөний өргөн 2х2 метр , хучилтын зузаан цементээр бэхжүүлсэн бетон суурь 25 см, харлуулсан дайрган суурь 8см, өнгө асфальт бетон 5 см, босоо тэмдэг 36ширхэг, км-ын тэмдэг 30 ширхэг, ус дамжуулах хоолой 61ширхэг, ус давуулах далан 6 ширхэг хүн мал амьтны гарц 14 ширхэг байгаа болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%