Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ"-Д ЗОРИУЛАН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2023-12-06

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын арга хэмжээ их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэллээ. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Буриад Улсын Ардын Хурлын дарга Павлов Владимир Анатольевич болон бусад албаны зочид, аймгийн үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нар оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%